top of page

Япон хэл сурцгаая

Энд япон хэлний дүрмийг хамгийн амархан аргаар та бүхэнд танилцуулах болно. Монгол Япон хэл нь адилхан алтай язгуурын хэл учир өгүүлбэрийн бүтэц, дагавар нөхцөл бараг адилхан гэж болно. Жишээ нь: “Өглөө эрт боссон” гэдэг өгүүлбэрийг япон хэл дээр мөн адил дарааллаар “Аса (өглөө) хаякү (эрт) окита (боссон)” гэж хэлнэ.

Дуудлага авиа

Япон хэлний авиа үсгийн дуудлага англи, орос хэл шиг монголчууд дуудахад түвэгтэй дуудлага барагтай байхгүй нэг сайн талтай. Монгол хэлний дуудлагатай тун төстэй нь бас хэл сурах давуу тал болдог.

Хирагана, Катагана

Дээрх 3 төрлийн үсэгтэй. Япон хэл анхлах сурах үед хирагана, катаганагийнх нь ялгааг ойлгох гэж зовж байсан санагдана. Нэг их толгой эргээд байх ялгаа байхгүй, зүгээр гадаад гаралтай үгээ катаганагаар, унаган япон үгээ хираганагаар бичдэг. Анх үүссэн хираганагаас ひらがな арай "орчин үеийн" цөөн, шулуун таталттай катагана カ タガナүүссэн болов уу. Манай худам монгол бичигт ч гадаад үгийг тэмдэглэдэг тусдаа үсэг байдаг. Түүнтэй л адил гээд ойлгочихож болох юм. Гуравдахь буюу ханз үсэг нь ихэнх тохиолдолд үг бичихэд хэрэглэгддэг бол хираганаар ихэнхдээ үгийн дагавар, нөхцөл, сул үг бичихэд хэрэглэдэг. Хирагана болон катагана. Хирагана, катаганаг хальт хараад бараг ялгаж болно. Жишээ нь Токио гэдэг үгийгとうきょうхираганагаар бичсэн, トウキョウкатаганагаар бичсэн хоёрыг харьцуулж харахад хирагана нь өнцөг булан, шулуун зурлага багатай муруйсан зурлагаар бичигддэг. Үнэндээ бол токио гэдэг үгийг өмнөх хоёр шиг биш ихэнхдээ ханзаар 東京гэж бичдэг.

Ханз үсэг

Ханз. Ханз нь эрт дээр үед хятадаас орж ирсэн дүрс үсэг юм. Японд хэрэглэгдэж байгаа ханз нь хятад ханзнаас юугаараа өөр вэ? Ер нь бол хоорондоо зурлага, утга агуулгын хувьд нэг их ялгаа байхгүй. Хятадууд ханзны зурлагаа шинэчилж хялбаршуулснаас зарим нэг ханзны бичлэг арай өөр болсон ч ихэнх ханз адил утга болоод зурлагатай. Тиймдээ ч япон хятад хүн хоорондоо үгээр ойлголцохгүй ч ханзаа бичээд хоорондоо ойлголцож чаддаг. Ханз нь үндсэн хоёр төрлийн дуудлагатай. Онёми буюу хятад дуудлага, кунёми буюу япон дуудлага гэж бий. Онёми нь голцуу хоёроос олон ханзаар бүтсэн үгийг дуудахад хэрэглэгддэг. Тухайлбал “хүн” 人гэдэг ханзны хятад дуудлага буюу онёми нь じんжин, япон дуудлага ньひとхито болно. Өгүүлбэрт дангаараа орсон тохиолдолд япон дуудлага ньひとхито-гоор уншаад, ямар нэг үгтэй орсон тохиолдолд тухайлбал япон хүнийг日本人нихонжин, монгол хүнийгモンゴル人 монгоружин гэж дууддаг.

5 Үндсэн эгшиг

Япон үсэгний бас нэг онцлог гэвэл гийгүүлэгч бүр ардаа эгшигтэй дуудагддаг. Жишээ т үсэг гэж байхгүй та ч юмуу тэ ч юмуу ардаа эгшигтэйгээр хэрэглэдэг. А, И, Ү, Э, О гэсэн 5 үндсэн эгшигтэй. Тоёота, Мицүбүши, Сүзүки, Тошиба гээд бидний мэддэг япон нэрнүүд хүртэл бүх гийгүүлэгч нь ардаа нэг эгшигтэй байгаа. Тэгэхээр тоёота гэдгийг то-ёо-та とよたгээд 3 үсгээр л бичнэ гэсэн үг. Мөн адил ми-цү-бү-ши みつぶし, сү-зү-ки すずき гэж бичнэ. Тэгвэл “хонда”-гийн “н” үсэг ардаа эгшиггүй байна ш дээ гэж магадгүй. Тиймээ. Япон хэлэнд ардаа эгшиг авдаггүй дан үсэг ганцхан “н” (ん) юм. Хо-н-да буюу ほんだ гэж бичигдэнэ.

За одоо уншицгаая-よみましよう

January いちがつ ICHI-GATSU-1сар February にがつ NI-GATSU-2сар March さんがつ SAN-GATSU-3сар April しがつ SHI-GATSU -4сар May ごがつ GO-GATSU -5сар June ろくがつ ROKU-GATSU -6сар July しちがつ SHICHI-GATSU -7сар August はちがつ HACHI-GATSU -8сар September くがつ KU-GATSU -9сар October じゅうがつ JU-GATSU -10сар November じゅういちがつ JU-ICHI-GATSU -11сар December じゅうにがつ JU-NI-GATSU -12сар

7н гариг

Sunday にちようび NICHI-YOUBI -Даваа Monday げつようび GETSU-YOUBI -Мягмар Tuesday かようび KA-YOUBI -Лхагва Wednesday すいようび SUI-YOUBI -Пүрэв Thursday もくようび MOKU-YOUBI -Баасан Friday きんようび KIN-YOUBI -Бямба Saturday どようび DO-YOUBI -Ням

тоо тоолж сурцгаая

1 いち ICHI 2 に NI 3 さん SAN 4 し SHI (or よん YON) 5 ご GO 6 ろく ROKU 7 しち SHICHI (or なな NANA) 8 はち HACHI 9 きゅう KYU 10 じゅう JU 11 じゅういち JUICHI 12 じゅうに JUNI 13 じゅうさん JUSAN 14 じゅうし JUSHI(or じゅうよん JUYON) 15 じゅうご JUGO 16 じゅうろく JUROKU 17 じゅうしち JUSHICHI (or じゅうなな JUNANA) 18 じゅうはち JUHACHI 19 じゅうく JUKU 20 にじゅう NIJU

өөрийгөө танилцуулж сурья

Nice to meet you. はじめまして。 HAJIMEMASHITE-Танилцацгаая

My name is TAKUYA. わたしのなまえはたくやです。 WATASHI NO NAMAE WA TAKUYA DESU-Намайг Такүя гэдэг.

What is your name? あなたのなまえはなんですか。 ANATA NO NAMAE WA NANDESUKA-Та хэдэн настай вэ

This is Mr.KIMURA こちらはきむらさんです。 KOCHIRA WA KIMURA SAN DESU-энэ хүн бол Кимура гуай

Мэндчилгээний үгс

Hello. こんにちは。 KONNICHIWA-сайн байна уу

Good morning. おはようございます。 OHAYOUGOZAIMAU-өглөөний мэнд

Good afternoon. こんにちは。 KONNICHIWA-өдрийн мэнд

Good evening. こんばんは。 KONBANWA-оройн мэнд

Good night. おやすみなさい。 OYASUMINASAI-сайхан амраарай

See you. またね。 MATANE-дараа уулзъя

Thank you. ありがとうございます。 ARIGATOUGOZAIMASU-баярлалаа

You're welcome. どういたしまして。 DOUITASHIMASHITE-зүгээрээ

How are you doing? おげんきですか。 OGENKIDESUKA-та сайн уу

I'm fine thank you. げんきです。 GENKIDESU-сайн сайн

Өгүүлбэрийн бүтэц

2011 оны 01-р сарын 09, Нийтэлсэн Ариунзул

За өмнө өгсөн шинэ үгсээр хялбархан өгүүлбэр бичье. Япон хэлний өгүүлбэрийн бүтэц монгол хэлтэй төстэй байдаг гэж хэлж байсан шүү дээ. 1. Өгүүлбэр нь нэр үг, тооны нэр, тэмдэг нэрээр төгсөж байвал өгүүлбэрийг です(дэс) гэж төгсгөнө. (ө/х үйл үгээр төгсөөгүй байвал) Ийм хэлбэрийн өгүүлбэр нь одоо цагийн байнга давтагддаг, мөн ирээдүй цагийн утгыг илэрхийлнэ. 2. は (ха) дангаараа байвал нэрлэхийн тийн ялгалын нөхцөл болох бөгөөд энэ нөхцөлд "ва" гэж дуудах ёстой юм байна. Жишээ:

  • わたし は ナラン です。 ( ваташи ва Наран дэс) Би бол Наран юм.

  • わたし は がくせい です。(ваташи ва гакүсэй дэс) Би бол оюутан юм.

  • これ は ざっし です。 (корэ ва зашши дэс) Энэ бол сэтгүүл юм.

3. Дээрхи өгүүлбэрийг үгүйсгэсэн хэлбэрт оруулбал では ありません(дэва аримасэн)гэж өгүүлбэрийг төгсгөх ба " биш " гэсэн утгатай. Жишээ:

  • わたし は ナラン では ありません。(ваташи ва Наран дэва аримасэн) Би бол Наран биш юм.  

  • わたし は がくせい では ありません。(ваташи ва гакүсэй дэва аримасэн) Би бол оюутан биш юм.

  • これ は ざっし では ありません。(корэ ва зашши дэва аримасэн) Энэ бол сэтгүүл биш юм.

4. Дээрхи өгүүлбэрийг асуух хэлбэрт оруулбал өгүүлбэрийг ですか(дэска) гэж төгсгөнө. Жишээ:

  • あなた は ナランさん ですか。(аната ва Нарансан дэска) Та Наран уу?

  • あなた は がくせい ですか。(аната ва гакүсэй дэска) Та оюутан уу?

  • これ は ざっし ですか。(корэ ва зашши дэска) Энэ сэтгүүл үү?

ナランさん (Нарансан) энэ нь япон хэлэнд өөрөөсөө бусад хүнийг ерөнхийдөө さん(сан) хэмээн хүндэтгэн дуудна. 5. Харьяалахын тийн ялгал буюу の (но) нөхцөл. Монгол хэлний " -ны, -ний" юм. Жишээ:

  • それ は わたしの ほん です。(сорэ ва ваташи но хон дэс) Тэр бол миний ном юм. 

  • それ は だれの ほん ですか。(сорэ ва дарэ но хон дэска) Тэр хэний ном бэ?

  • それ は ナランさんの ほん では ありません。(сорэ ва Нарансан но хон дэва аримасэн) Тэр бол Нарангийн ном биш юм.

Share

2 сэтгэгдэл:

2011 оны 01-р сарын 04, Нийтэлсэн Ариунзул

Өмнөх үсгүүдэээ цээжилсэн бол дараах үсгүүдийг үргэлжлүүлэн цээжлээрэй. Эдгээр нь хирагана үсгүүдээ цээжилсэн бол их амархан.

  • Доор байгаа үсгүүдийн баруун дээд талд байгаа жижиг 2 зураасыг てんてん(тэн тэн) гэж нэрлэх ба てんてん авсан гийгүүлэгчийн дуудлага нь өөрчлөгдөнө.

  • Мөн Ха, Хи, Хү, Хэ, Хо үсгүүдийн дээр жижиг дугуй байвал дуудлага Па, Пи, Пү, Пэ, По болон өөрчлөгдөнө.

  • Харин や, ゆ, よ үсгүүдийг зарим гийгүүлэгчдийн баруун доод буланд жижгээр бичиж дуудлагыг өөрчилж болно.

  • つ (цү) үсгийг жижгээр бичиж үгийн дунд оруулсан байвал зогсолттой дуудна. ( гацаж ч гэх юм уу хэхэ) галиглавал:  маттэ (まって), шүппацү (しゅっぱつ), хассоү (はっそう), ишшё (いっしょ) гэх мэт.

  • Япон хэлний Н гийгүүлэгч авиа нь монгол хэлний хэлний угийн Н, япон хэлний Г авиа нь монгол хэлний хоолойн Г авиатай адилхан дуудагддаг.

га

ги

гү

гэ

го

за

жи

зү

зэ

зо

да

жи

зү

дэ

до

ба

би

бү

бэ

бо

па

пи

пү

пэ

по

きゃ

кя

しゃ

шя

ちゃ

чя

にゃ

ня

ひゃ

хя

みゃ

мя

りゃ

ря

きゅ

кю

しゅ

шю

ちゅ

чю

にゅ

ню

ひゅ

хю

みゅ

мю

りゅ

рю

きょ

кё

しょ

шё

ちょ

чё

にょ

нё

ひょ

хё

みょ

мё

りょ

р

Харилцан яриа

2011 оны 01-р сарын 10, Нийтэлсэн Ариунзул

わたし は ラヒム です。

ラヒム:  わたし は ラヒム です。 わたし は マレーシアじん です。 あなた も マレーシアじん ですか。Би бол Рахим байна. Би бол малайз хүн юм. Та ч гэсэн малайз хүн үү? (も (мо) нь монгол хэлний " ...ч" гэсэн утгатай. жишээ нь: би ч гэсэн, та ч гэсэн.. гэх мэт) アリフ:  いいえ、 マレーシアじん では ありません。 インドネシアじん です。 なまえ は アリフ です。Үгүй ээ, малайз хүн биш. Индонез хүн. Миний нэрийг Ариф гэдэг. ラヒム: アリフさん、 あなた の せんせい は だれ ですか。Ариф сан таны багш хэн бэ? アリフ: わたし の せんせい は やまだ せんせい です。Миний багш бол Яамада багш юм. ラヒム: やまだ せんせい は おとこ の せんせい ですか。Яамада багш эрэгтэй багш уу? アリフ:  いいえ、 おとこ の せんせい では ありません。 おんな の せんせい です。Үгүй ээ, эрэгтэй багш биш. Эмэгтэй багш юм. ラヒム:  それ は なん ですか。Тэр юу вэ? (なん- юу) アリフ:  これ は ざっし です。Энэ бол сэтгүүл юм. ラヒム:  それ は なん の ざっし ですか。Тэр юуны сэтгүүл вэ? アリフ:  これ は オートバイ の ざっし です。Тэр бол мотоциклийн сэтгүүл юм. ラヒム:  それ は だれ の ざっし ですか。Тэр хэний сэтгүүл вэ? アリフ:  これ は わたし の ざっし です。Энэ бол миний сэтгүүл юм. ラヒム: あれ は あなた の オートバイ ですか。Тээр тэнд байгаа таны мотоцикл үү? アリフ:  はい、 わたし の です。Тиймээ, минийх За ингээд харилцан яриагаа дахин дахин уншаад шинэ үг, дүрмээ өөрийн болгоод аваарай. Ойлгохгүй зүйл гарвал сэтгэгдэл үлдээж асуугаарай. Өө нээрээ харилцан яриагаа дэвтэр дээр хуулж бичээд гоё бичиж сураарай. Удахгүй хэдүүлээ үзсэн юмаараа дасгал ажиллана аа. Түр баяртай.


Featured Posts
Check back soon
Once posts are published, you’ll see them here.
Recent Posts
Archive
Search By Tags
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square
bottom of page