XIV-XVI Зууны эхний Монгол улсын гадаад харилцаа
1. Монгол-Мин улсын харилцааны ерөнхий төлөв
Юан гүрэн мөхөж Хятад дахь Монголын ноёрхол унснаар Монгол,Хятад хоёр орны харилцаа биеэ даасан орнуудын харлилцааны хэлбэрт дахин шилжин орсож XVII зууны дунд үе хүртэл үргэлжилжээ.
ХIV-XIV Зууны Монгол-Хятадын харлцааг шинж чанарын хувьд үндсэн гурван үед хувааж болох юм.
1-р Үе нь Юан гүрэн мөхөж Монголчууд эх нутагтаа буцаж ирснээр авахуулан ХV зууны эхэн үеийг хамаарах юм. Тэр үед Монголчууд Хятадад ноёрхлоо сэргээх зорилгоор Мин Улс руу байн байн довтлож байжээ. Мин улс ч Монгол руу удаа дараа цэрэг илгээж байсан. Гэвч тухайн үед Хятад, Монголын газар нутгийг эзлэн авч тэнд өөрийн ноёрхолыг тогтоон барьж байх дотоод улс төрийн нөхцөл бүрдээгүй байв. Иймээс тэд Монголчуудын хүчийг сулруулан эрхшээлдээ барьж байх зорилго агуулж байжээ. Монголын хувьд дотоод дажин, хямрал нь ихээхэн сулруулж, нэгдсэн хүчээр Хятадыг буулган авах хүч бололцоо алдагдсаныг харгалзан хүч хэрэглэх биш, харин найрамдан улмаар эдийн засгийн мухардмал байдлыг гэтлэн давахыг оролдох болжээ.
2-р үе нь XV зуунаас мон зууны эцэс хүртэл хугацааг хамарна. Монгол-Мингийн харилцаа шинэ шатанд гарсан нь Монголд түр боловч улс төрийн талаар нэгдэх хандлага бүрэлдэн бий болсонтой холбоотой. Монголчууд цэрэг, улс төрийн талаар хүчирхэг болсноор хоёр орны хооронд тогтсон албан хэмжээ, элчийн тоог хэтрүүлж хариу бэлэг шаардан Мин улсийн эдийн засгийн хүнд байдалд оруулах болжээ. Мин улс Монголчуудын тавьж байсан шаардлагыг эс гүйцтэгвээс тэд Хятадын хил хязгаарыг түйвээн хил орчмын нутагт гай гамшиг учруулсаар байжээ. Иймээс Хятад арга буюу Монголчуудын шаардлагийг биелүүлхэд хүрдэг байсан бөгөөд энэ нөхцөлд худалдаа нүүдэлдчдийн довтолгооноос өөрийгөө хамгаалах зэвсэг болж хувирчээ.
3-р үе XV зууны эцэс XVI зууны эхэн үеийг хамарна. XV зууны эцэс гэхэд Монголд улс төрийн бутрал даамжирч бие даасан улсууд бий болж Монголын эзэн хаантай эн зэрэгцэн орших болсон байна. Тэдгээр улсууд нь улс төр, эдийн засгийн хувьд нэлээд тогтвортой хөгжиж ирсэн бөгөөд Мин улс төрийн бодлогын нэгдмэл чанар алдагдаж тусгаар улсуудын эрх ашгийг илэрхийлэх болжээ. ХIV-XVI зууны Монгол-Хятадын харилцааг дүгнэн үзвээс хоёр орон нь тусгаар тогтносон улсуудын ёосоор харилцаж байсан бөгөөд зарим үед харилцаа тасалдаж, сэргэж байсан нь дундад эртний уеийн улс гүрнүүдийн харилцааны
ердийн хэв шинж байжээ.
2. Монгол-Түвэдийн харилцааны сэргэлт
1252онд Түвэд, Монгол гүрний эрхшээлд орсон боловч эзлэгдсэн бусад орнуудтай харьцуулхад нэлээн өвөрмөц харилцаа тогтсон. Хувилай хаан бурханы шашныг төрийн шашны хэмжээнд өргөмжилж, Пагва ламыг орны харилцаа нэлээд өргөжсөн юм. Харин Юан гүрнийг мөхснөөс хойш XVI зууны дунд үеийг хүртэл манай түүхийн сурвалжид <<шашин төр хоёр үлэмж цөлийдсөн>> хэмээн өгүүлдэг нь хоёр орны харилцаа бараг тасархад хүрсэн гэлтэй. Гэтэл төдхөн хоёр талын чармайлтаар сэргэж эхлсэн.
XVI зууны эхэн үед Монголын хаад ноёдын дотроос Түвэдийн гэлүгэвагийн шашинтай холбоо тогтоож, идвэхтэй харилцсан ноён бол Түэд аймагийн Алтан гэгээн хан (1502-1582).Алтан хааны гадаад улт төрийн бодлго нь дотоодддоо явуулж байсан бодлогыг адил байр суурь, нэр хүндийг нь бэхжүүлэхэд чиглэгдэж байсан бөгөөд Мин улстай хэвийн найрсаг харилхаатай байж , улс тор, эдийн засаг, шашин соёлын хувьд эрхшээлд нь автахгүй байхын нэг гол зүйл бол Түвэд болоод дундад азийн орнуудтай харилцаатай байх явдал гэж үзэж байжээ.
Алтан хан Монголын нөлөө бүхий ноёдыг Түвэдийн шарын шашинтны хутагт лам нартай холбон өгч, тэдний хооронд зуучилсан бөгөөд Монгол оронд шарын шашин дэлгэрч, Монгол-түвэдийн харилцаа сэргэн хөгжихөд чухал үүрэг гүйцтгэсэн, XVI зууны Монголын төр, шашны томоохон зүтгэлтэн юм.
Тийнхүү Өмнөд Монгол – Түвэдийн харилцаа сэргэж эхлсэн нь Монголд бурханы сгэлүгвагийн шашин дэлэгрүүлэх үйл хэрэгт биечлэн зүтгэж, Монгол- Түвэдийн харилцаа сэргэж, улс төр шашин-соёлын талаар өргөн харилцахын эхлэлийг тавилцжээ.
XVI зууны Монгол-Түвэдийн харилцааны түүхэнд болсон чухал үйл явдлийн нэг бол Гуравдугаар Далай лам Содномжамцын хойд дүрийг Түмэдийн Алтан ханы ач Сүмбэр Хунтайж 1580онд төрсөн хөвгүүнээр тодруулсан явдал юм
Дөрөвдүгээр далай ламыг Монголоос тодруулсан нь Монгол – түвэдийн харилцааг өрөгжүүлэх, Монголд шашин дэлгрэхэд чухал нөлөө үзүүлсэн.XVI зууны сүүл үеэс Монгол-Түвэдийн улт төр шашин соёлын харилцаанд Монголын улс төрийн байр суурь гүйцтгэх үүрэг өсөн нэмэгджээ.
3. Монгол-Дундад Азийн харилцаа
Хятад дахь Монголын ноёрхол унсны дараах үеэс ойрадууд Монголын их хаанд захирагдагыг больж, биеэ даан тусгаар байдалтай оршиж байжээ. Тэр үед Ойрод монголчууд зүүн зүг Хангайн нуруунаас баруун зүг Тэнгэр уул хүртэл, хойд зүг Эрчис, Енисэй мөрний эхэн хавиас өмнө зүг их элсэн говь хүртлэх газраар нутаглаж байв.
Моголистан улс XIV зууны дунд үед задран унсан Чагадайн улсын зүүн хэсэгийн нутгаар байгуулагдсан бөгөөд түүнийг үндэслэгч нь Монгол гарталтай Тугук-Төмөр хаан (1348-1363).
Дундад азийхны монгол хэмээх үгний дуудлага нь могол ажээ. Моголистан улсыг Бага Бухар, Кашган ба дорнод Туркэстан хэмээн нэрийдэх нь ч бий.
XVI зууны сүүл үеэс ойродууд Монголистантай харилцаж эхлсэн бөгөөд уг харилхаа дайн довтолгооны шинжтэй байв XVзууны 29-иод оноос Монголчуудын довтолгоон улам бүр зохион байгуулалттай болж иржээ. 1408онд ойродууд Бишбалык хотоос Могол нарыг бут цохин хөөсөн байна.
Монгол, Дундад Азийн харилцаа Моголистаны Вэйс хаан (1418-1428)-ны үеэд ихэд хурцдсан байна. Тэр хугацаанд ойродууд Вэйс хаантай 61 удаа байлдсан байна. Уг ширүүн тэмцэл ойрод, Моголистан хоёр улс төр, стратегийн ач холбогдолтой Хами, Турфаны баян бүрдүүдийг эзлэн авах зорилгоос үүдэлтэй байжээ. Удалгүй Вэйс хаан нас барж Моголистанд дотоодын дайн самуун өрнөж, биэ даасан эзэмшлүүдэд хуваагдсан байна.
Монголын баруун хөршийн нэг нь Казахтын нутгаар оршиж байсан ба нийслэл нь Сыгнак хот байжээ. Ак0Орда улсын нутгийн зах хязгаар баруун зүг яик голоос зүүн зүг Эрчис гол, хойд зүг баруун Сибирийн нам дор газраас Сыр-Дарья мөрний дунд урсгал хүрч байв. 1428оны үеэс буюу Абулхайр хан ширээнд сууснаас хойш Ак-Орда улсыг Узбекийн улс хэмээн нэрийдэх болсон байна.
Анх 1397онд Ак-Ордын хаан Төмөр Ойродын элчийг Ак0тан гэдэг газар хүээн авч уулзсан байдаг. 1457 онд Ойродын Өзтөмөр ноён Или мөрний хойд хөвөөн дэх Сыгнак хотоос холгүй газар Абулхайрын цэргийг бут цохиж, түүний гурван настай ач хүүг олзлон авсан байна. Аргагүй байдалд орсон Абухайр Ойрад монголчуудын хараад байдалд орсон ажээ.
XVI зууны төгсгөлөөр казахууд Монголыг хүчтэй довтлож ялаад Ойрадын зарим хэсэг, аймаг улс төрийн хяналтаа тогтоож чадсан байдаг. Харин 1593-1599 оны үед Казахын Дундад Ази руу хийх аян дайны үед ойродууд тэдний нөлөөнөөс гарч улмаар 1603 онд Хорезм хотыг довтолсон байна. Ойрад, Казахын хоорондын дайн довтолгоо аль аль талдаа олз омог олход чиглэж байв XVII зууны 20иод оны дундуур Дөрвөдийн Далай Баатар тайш Казахыг довтлож ихэд ялсан байна. Үүний улмаас Казах ба Киригизийн хэд хэдэн загирагч хэсэг үе Ойрадын ноёдын хараат байдалд орсон ажээ.
Баруун зүг нүүдэллэж байсан Дөрвөд аймагийн удирдагч Далай тайшид 1616, 1618 онуудад ирсэн Оросын элч төлөөлөгчдийн мэдээнд өгүүлснээр нэг талаас Далай тайш тэргүүтэй Ойродын ноёд, нөгөө талаас Долоон ус голын Казах, Киргиз нар хоорондын дайн самуунаа зогсоож, найрамдалт харилцаагаа сэгээх оролдлго хийж байжээ. Дөрвөдийн Далай тайш Монгол ба Казах, Киргизийн сайн хөршийн харилцааг тогтоох үйл явцыг удирдаж, олзлогдсон Казах, Киргиз нарыг буцаан өгч байв.
Баруун Монгол, Дундад азийн хоорондын харилцаанд Бухарын худалдаачид багагүй байр суурь эзлэж байжээ. Эрчис мөрний дагуух Мавераннахраас Европ хүрэх том худалдааны замаар Бухарын болон <<тезик>> хэмээгдэх тажикийн худалдаачид явж бараа таваараа арилжиж, худалдаалдаг байв.
4. Монгол-Оросын харилцаа
XVI зуунд Монголчууд баруун талаара Хаант Орос, Дундад Азийн улсуудтай, урд талаараа Түвэд, Хятадын Мин ултай зах нийлж, улс төр бууран суларч, биеэ даасан том эзэмшлүүдэд хуваагдан орших болсон нь гадаад харилцаанд зохих тусгалаа олжээ.
Тэр үеийн Монголын гадаад улстай харилцах нэгдмэл төвлөрсөн болого алдагдаж, улс эзэмшил бүр бие даан гадаадтай харилцах болсон явдал юм.
XVI зууны Хаант Оросын Азид явуулах улс төрийн бодлогын нэг гол чиглэл нь Цибирь, алс Дорнодын уудам газар нутаг, хүн амыг эзлэн авах явдал байв.
1604онд орсууд баруун Сибирийн Томи голын эрэгт байгуулсан Томск шивээнээс урд зүгт Алтан ханд алба барьдаг түрэг аймгуудтай анх тааралдсан байна. 1608 онд Оросууд И.Белоголов тэргүүтэй элчийг Алтан ханы зүг холбоо тогтоохоор илгээсэн боловч түүний Ойрадтай нийлж байсан байлдааны улмаас очиж чадалгүй. Киргизийн нутагт хүлээж үлдээд өвөлжөөд 1609 оны хавар Томск руугаа харьжээ. Алтан ханы эзэмшлийн хүрээний енисэй мөрний эх болон өмнөд бие нутаг нь Оросын газар нутгийн түрэмгилэлд саад тотгор болж хурдцыг нь удаашруулах болсон байна. Иймээс Москвагийн засгийн газар Алтан хантай найрсаг харилцаа холбоо тогтоох, Оросын хааны харьяат болохыг ятган зөвшөөрүүлэх дипломат бодлго явуулах болсон байна.
Алтан хаан омбо эрдэнэ Орос улстай холбоотны ёсоор оршиж, дайн тулааны цагт тусламж авахийг хүсэж байсан бөгөөд оросын элчийн шаардснаар харилцан туслалцах найрамдлын хэлцэл болгон танграг өргөсөн. Гэтэл түүнийг Москвагийн засгийн газар өөрийн харьяат болло хэмээн буруу ойлгож, лабан ёсоор дагаар оруулх авах ёслолын ажилгаанд бэлтгэж эхэлжээ.
XVI зууны эхэн үед Алтан ханы улс. Түүний харьяа эзэмшил нутаг Оросын газар нутгийн түрэмгийлэлд том саад болж , түүний хурцыг хэсэг хуцгацаанд сааруулсан боловч 40оод он гэхэд Оросын Казахын ангиуд зүүн Сибир, Байгал нуур бүс нутаг нэвтрэн орж, Халхын хаадын харьяат буриад монголчууд, Табунгат, Эбэникийн овог аймгуудыг алхам алхмаар дагаж оруулах болжээ.
Ийнхүү Монгол, Оросын харилцаа Оросийн талын бодлго, үйл ажилгааны улмаас дахин тасарсан байна.
[endif]